Залуу эцэг, эхчүүд Facebook – т зориулж хүүхэддээ нэр өгдөг боллоо.
“Facebook” гэх бидний мэдэх олон нийтийн сүлжээний \ОНС\ нэр болсон энэ үг нийгмийн амьдралд улам гүнзгий нэвтэрсээр. Facebook нь интернет хэрэглэгчдийн харилцааны зүгээр нэг талбар байгаад зогсохгүй, орчин үеийн аав ээжүүдийн оюун санааг хөгжөөх эх сурвалж болж байх шиг. Ямартаа ч, шинээр төрөгсдийн талаарх сүүлийн үеийн мэдээлэл үүнийг баталж байна.